loader
"Aquaman" найз бүсгүйтэй болжээ

"Aquaman" найз бүсгүйтэй болжээ

"Aquaman", "Game of Thrones" кинонуудаар жүжиглэх чадвараа баталж, дур булаам төрхөөрөө олонд танигдсан жүжигчин Жейсон Момоа өнгөрсөн тавдугаар сард найз бүсгүйтэй болсноо зарласан. Түүний сэтгэлийг булаасан хүн бол мөн адил жүжигчин мэргэжилтэй Адриа Архона ажээ.

Жейсон Момоа найз бүсгүйтэйгээ учирснаас хойш аз жаргалтай байгаа талаараа "ET" агентлагт ярьсан байна. Мөн хосыг холбодог зүйл нь мотоцикл аж. Момоа "Найз охин маань надтай хамт мотоцикл унах дуртай. Тэр өмнө нь ч мотоцикл унадаг байсан. Бид ихэвчлэн мотоцикл унаж, цагийг хамтдаа дурсамжтай өнгөрүүлдэг" гэжээ. МомоаАрхона нар өнгөрсөн тавдугаар сард Японд аялсан. Үүний дараа хайр дурлалын харилцаагаа олон нийтэд дэлгэсэн юм. Момоа саяхан хийсэн аяллынхаа тухай инстаграм хуудсандаа нийтлэхдээ Архонаг дурдаад "Ми амортойгоо дахин нэг адал явдлыг тууллаа" гэжээ. Момоагийн инстаграм хуудсыг үзвэл Архонатай хамт авхуулсан хэд хэдэн зургийг харж болно.

Момоа, Архона нар хэзээнээс болзож эхэлснээ зарлаагүй. Гэхдээ 2021 оноос болзож эхэлсэн гэж шүтэн бишрэгчид нь таамагладаг. Учир нь тэд 2021 онд "Sweet Girl" кинонд хамт тоглосон. Момоа, Лиза Бонет нар 2021 оны нэгдүгээр сард салснаа зарласан ба 2023 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын ТОЙМ мэдээллийг танилцуулна

Milliennium зочид буудлын хурлын танхимд09:00 цагт ХӨСҮТ-өөс "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторийн үндэсний 14 дүгээр зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд ЭМЯ-н

Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ.

Нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.6 (15.9 хувь) мянга, өмнөх улирлынхаас 1