Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НИТХ төлөөлөгч Д.Энхтуяа үг хэлсэн юм. Тэрбээр, "Өнөөдөр ард түмний дунд нэг үг гарсан байна. Бид амьдрах гэж хөгөө чирч байна гэж ярьцгааж байна. Түүнтэй яг адилаар өнөөдөр эрх баригчид дахин сонгогдохын тулд эдийн засгаа, улс орноо сүйрүүлсэн бодлого хөтөлбөрийг ард түмэндээ санал болгож явна. Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хууль баталсан. Уламжлалт мал аж ахуйг цаг агаарын сөрөг нөлөөллөөс хамгаалах" нь гэдэг гоё нэртэй хууль баталсан. Энэ хууль бол Монгол Улсын хууль тогтоомжуудыг бүгдийг нь зөрчсөн байна. Үүнийг эдийн засагчид, хуульчид эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэж байна. Ардчилсан намын тухайд ч мөн энэ талаар тодорхой мэдэгдлүүдийг хийх болно" гэв.
6/26
Эдийн засаг
Монголбанк төлбөр тооцооны цахим системээр олон улсын хуралдаан зохион байгуулав
Сэтгэгдэл үлдээх