loader
Засгийн газрын хуралдаанаар Т.Аюурсайханы  УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар Т.Аюурсайханы УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцэнэ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Тэрбээр, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн нэр хүндийг унагахад зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж буй асуудлыг цэгцэлж шалгуулах үүднээс ийм шийдвэр гаргасан гэв.

Түүнийг АТГ-ын саналын дагуу прокурорын байгууллага яллагдагчаар татаад байгаа юм. Мөн түүнтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг цагдан хорьж саатуулсан.

АТГ-аас "Нүүрсний хулгай" гэх акцийн хүрээнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй гэх 17 хүний нэрс дунд өмнө нь "Эрхэт Монгол" группийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг зарласан. Харин Т.Аюурсайхан сайдын тухайд ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай ойр харилцаатай, тус компаниас саатуулагдсан Ж.Отгонбаатар түүний туслахаар ажиллаж байсан зэрэг шалтгаанаар зайлшгүй шалгагдах ёстой хүмүүсийн нэгээр нэрлэгдэж буй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Уянга: Сүрьеэг эмнэлзүйн шинж тэмдэг, багажийн шинжилгээ болон нян судлалаар баталж оношилгоо хийдэг

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯСүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Э.Уянгаас тодрууллаа.-Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний н

Б.Энхбаяр: "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барина

"Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан. Хуулийн төсөлд иргэдээс санал авсан бөгөөд 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж дуусжээ.

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын а