Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар "Монголд өглөө оройгүй түгжрэлийг бодож явдаг хүн би л байна" гэж хэлээд олны анхаарлыг татаад авсан. Тэгвэл өчигдөр тэрбээр дүүргүүдийн удирдлагуудтай уулзах үеэрээ томоохон худалдааны төвүүдийг шөнийн цагаар ажиллуулбал түгжрэл буурахад нөлөөлнө гэж бодож буйгаа илэрхийлэв.
Тодруулбал, томоохон худалдааны төвүүд шөнийн цагаар ажиллаж, нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг нэг чигт оруулбал түгжрэлтэй тэмцэж чадна гэсэн санаа. Урт насгүй ч ойрын хэдэн өдөртөө ингэж торгоохоос өөр аргагүй байгааг түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар өчигдөр учирлав. Хичээл эхэлж түгжрэл дахин эхэлсэн учир хотын сайд энэ саналаа дүүргийн дарга нарт танилцуулсан юм.
Түүний энэ саналын дагуу эхний ээлжинд Баянзүрх дүүрэг томоохон зах, худалдааны төвүүдээ шөнийн цагаар ажиллуулах буюу 24 цагийн үйлчилгээний газруудыг бий болгох юм байна. Мөн автомашины засварын газруудыг шөнө ажиллуулахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх