loader
Ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ

Ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлаар он гарснаас хойших хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгоод буйг мэдээлэв.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгосон юм.

Цар тахлын хуулийн үйлчлэх хугацаа дууссанаар энэ оноос ипотекийн зээлтэй иргэд төлбөрөө төлж эхэлсэн билээ. Уг хуулиар хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулж байв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрт илрүүлэгт харьяалал хамаарахгүй орох боломжтой

Эрт илрүүлэг эхэлснээс хойш улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ.Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамр

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ТУСГАГДСАН БООМТЫН СЭРГЭЛТИЙГ “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ТУСГАГДСАН БООМТЫН СЭРГЭЛТИЙГ “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

23 настай эмэгтэй усанд орох үедээ гар утсаа цэнэглэснээс болж ТОГОНД цохиулж нас баржээ

Тодруулбал, 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөний ваннинд түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч иргэн усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тог