loader
2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл ₮22.2 их наяд болж, 6.5 хувиар өсжээ

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл ₮22.2 их наяд болж, 6.5 хувиар өсжээ

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж 11 дүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2021 оны эцсийн дүнгээр зээлийн жилийн өсөлт 21.2 хувьтай байсан бол 2022 оны эцэст ийнхүү өсөлт удааширсан байна.

 

2022 оны эхэнд Монголбанкны бодлогын хүү зургаан хувьтай байсан бол таван удаагийн хурлаар долоон нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь хүрээд байна. Ингэснээр Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнгөрсөн оны эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байв.

 

Арилжааны банкнуудаас олгосон 22.2 их наяд төгрөгийн зээлийн 53 хувийг иргэд, 45.6 хувийг байгууллагад олгосон зээл бүрдүүлжээ.

Зээлийн чанарыг бүтцийн хувьд 85.8 хувийг хэвийн зээл, таван хувийг анхаарал хандуулах зээл, 9.1 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаагаас харахад чанаргүй зээлийн хувь хэмжээ буурсан байна. Тухайлбал: чанаргүй зээлийн үлдэгдэл 2021 оны эцэстэй харьцуулахад 2.6 хувиар, 11 дүгээр сарын дүнгээс 14.4 хувиар буурч, хоёр их наяд 26.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НААДМЫН ӨДРҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГ 10.00-15.00 ЦАГТ АЖИЛЛАНА

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлж байна.ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Навчаа, Сумын болон өрхийн эрүүл мэндийн т

Дахин төлөвлөлтөөр энэ онд 6030 айлын орон сууц барина

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод байгаа ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилга байгаагийн 105-ыг нь дахин төлөвлөх захирамж гаргажээ.Үүнд 99 төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2022-2023 онд дахин

Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, э