loader
Нүүрсний хулгайд холбоогүй гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ

Нүүрсний хулгайд холбоогүй гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ. Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.

Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна" гэжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөө

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын

“Улаанбаатар Их дуулга-2022” тжмцээнд 28 орны жүдочид хүч үзэхээр мэдүүлжээ

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулах Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ /IJF/-ны цуврал тэмцээний нэгд багтсан “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн оролцох баг тамирчид мэдүүлгээ и