loader
Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын орлого 1.1 тэрбум долларт хүрчээ

Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Онцгой дэглэм тогтоосноос хойш тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирчээ. Тодруулбал нүүрс ачилтын хэмжээ оны эхний 10 сарын дунджаар 600 мянга тонн байсан бол онцгой дэглэм тогтоосноос хойш 4 дахин нэмэгдэж сард 2.5 сая тонн нүүрс ачсан байна. Өнгөрсөн 2 сар гаруйн хугацаанд 4.1 сая тонн нүүрс олборлож, 5.5 сая тонн нүүрс уурхайн амнаас ачуулж, 4.1 сая тонн нүүрс экспортолжээ. Борлуулалтын орлогыг 500 сая ам.доллараар нэмэгдүүлж, энэ оны нийт борлуулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК байгуулагдснаас хойш хамгийн өндөр төвшинд буюу 1.1 тэрбум долларт хүргэжээ. Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд 4 дүгээр улиралд Монголбанкинд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байсан бол энэ үүргээ давуулан биелүүлж 588.8 сая ам долларын борлуулалт Монгол банкинд 416.6 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Мөн онцгой дэглэм тогтоосноос хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлага сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудыг шат дараатай хийж эхлээд байна. Үүний дагуу нийт 14 алба, нэгжийг татан буулгаж, 52 хүнийг ажлаас чөлөөлсний 24 нь удирдах албан тушаалтан байжээ. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлсөн байна. Дашрамд дурьдахад Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарласнаас хойш нүүрсний гэх хэрэгт хууль хяналтын байгууллага 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-д удирдах ажил хийж байсан 9 хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг 10 дугаар сард анхны тулаанаа хийнэ

Холимог тулааны спортоор хичээллэх болсон Монголын алдарт жүдоч М.Уранцэцэгийн анхны тулаан 2022 оны 10 дугаар сард болохоор товлогдоод байна.Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медаль

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Харин өнөөдөр сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өгсөн байна.

Монголын бүх ард түмний спортын XV наадам хөшгөө хаалаа

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорлоо. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Буриадын их сургуулийн профессор, доктор Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.