loader
Ц.АНАНДБАЗАР: VII АНГИАСАА ХОЙШ НҮҮРС ХУТГАЖ ҮЗЭЭГҮЙ

Ц.АНАНДБАЗАР: VII АНГИАСАА ХОЙШ НҮҮРС ХУТГАЖ ҮЗЭЭГҮЙ

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.

Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир

3.Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат

4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

6.УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

7.Ерөнхийлөгчий Тамгийн газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд

8.УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

9.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

10.УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

11.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

12.Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

13.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

14.Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

15.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд.

16.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг

17.“Эрхэт Монгол” группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нарын нэрийг зарласан юм.

Үүний дараа УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж, нүүрсний хулгайд холбоогүй гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Нүүрсний хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн нэг гишүүн нь би. Ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад ийм сөрөг PR цацлаа. Энэ нь Ажлын хэсгийн ажлыг хийлгэхгүй гэсэн нүүрсний хулгайчдын башир арга.

Би нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Ер нь манай групп “Уул уурхай эрхлэхгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн зарчмаар ажилладаг.

Өнөөдөр Монголын ард түмний боломжийг хулгайлсан нүүрсний хулгайчид нүүрсэнд огт оролцдоггүй гишүүдийн нэрийг оруулж, хулгайгаа займчуулах гэж байна. Бид тав нүүрсэнд огт хамааралгүй гэдгийг сэтгүүлчид, Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Би VII ангид байхдаа гэртээ нүүрс оруулснаа гэдэг. Тэрнээс хойш нүүрс хутгаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол мөрөө баллуурдах гэсэн арга. Сенсацийг сенсациар дардаг муйхар аргаасаа салах хэрэгтэй.

Юм бүхэнд миний нэрийг оруулдаг боллоо. Бүрэн эрхээсээ татгалзаад ч хамаагүй шалгуулахад бэлэн. Нүүрсний хулгайд холбоогүй гэдгээ нотолно” гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тухай цахимаар хуралдаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан

Бэтэг өвчний халдвар авч, бэтэг нь хагарсан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт өнгөрсөн долоо хоногт элэгний бэтгээр өвчилсөн 16 настай хүүхэд иржээ. Үзлэг оношилгоо хийхэд бэтэг нь хагарч хүндэрсэн байсан тул яаралтай мэс засал хийжээ. Тус т