loader
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Иймд тус байгууллага 1989 онд энэ өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэж байна. Харин манай улс “Яг одоо шинжилгээнд хамрагдая” гэсэн өөрийн орны уриаг дэвшүүлэн тэмдэглэж байна.
Монгол Улс энэ өдрийг 1997 оноос эхлэн тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад ДОХ-ын 316 тохиолдол бүртгэгджээ. ДОХ-ын нийт халдварын 60 хувийг манай улсад 25-39 насныхан эзэлж байгаа ХӨСҮТ-өөс мэдээлж байна. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Батцэцэг Туркийн нийт ард иргэдийн уй гашууг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

"Баян Монгол" чуулга Герман удирдаачтай өнөөдөр тоглоно

Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “CITY SWING” жазз концертыг Улаанбаатар хотын 383 жилийн ойд зориулан 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр Улсын Филармонийн тайзнаа 19:00 цагаас тоглохоор боллоо

ТОЙМ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл