loader
Гашуунсухайт авто замд жолооч АМИА алдаж байна

Гашуунсухайт авто замд жолооч АМИА алдаж байна

Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд зам тээврийн осол их гардаг. Харин олны өмнө гарч ирээд үүнийг нээлттэй ярьдаг жолооч нар цөөхөн. Тэдний нэг нь н.Чулуунбаатар. Тэрбээр "Өмнөговь-Гашуунсухайт чиглэлд том оврын машин жолоодож явахдаа осолд оржээ. Ослын дараа өөрийгөө эргэж олох, нийгэмших гэж маш их цаг хугацаа шаардагддаг. Иймээс тээвэрчдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд тус чиглэлийн замыг засах шаардлагатай" гэлээ.

Аян зам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү: Гашуунсухайт авто зам гэдэг ойлголт ЭТТ бүлэг ордны 0 км-ээс урагшаа явсаар байгаад Гашуунсухайтын хил хүртэлх 230 км-ийн хатуу хучилттай замыг хэлдэг. Тус замыг Эрдэнэс Монгол компани барьж, улсад зарсан байдаг. Харин улс мөнгөө олж авахын тулд Гашуунсухайт автозам ХК-аар дамжуулаад тонн бүрээс 3250 төгрөг авдаг. Жилдээ 50-53 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Гэтэл тус мөнгийг энэ мөнгийг замд зарцуулахгүй байгаа учир маш олон осол гарч байна. Та нарын засахгүй үлдээсэн нүхний улмаас олон гэр бүлийг өнчирүүлж, залуусын амь насыг авч одож байна. Манайд 26 өнчин хүүхэд бүртгэлтэй. Сүүлийн 3 жилийн дотор 14-15 тээврийн жолооч тус замд ослоор амиа алдсан. Гашуунсухайт авто замын 70-120 км орчимд хоёр давхар чиргүүлтэй, 140 тоннтой автомашинууд зогсож чадахгүй байна. Тийм их нүх бий. Урдаас нь ирж буй автомашины жолооч амь алдах эрсдэл 90 хувь. Өнөөдөр зөвхөн ЭТТ-д өдөрт 650 орчим тээврийн хэрэгсэл давхар чиргүүлтэйгээр, 140 тонн нүүрс ачиж байна. Гэтэл жолооч нар нь шууд амь насаа алдах эрсдэлтэй зам тэднийг хүлээж байна. Тээвэр сэргээд хагас жил болж байна. Яагаад энэ замыг засахгүй байна. Сая хоёр жолооч амиа алдлаа. Долоо хоногт нэг жолооч амиа алдаж, хүүхэд өнчирч үлдэхийг хармааргүй байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Энхсаран" сувилалаас халдвар авсан иргэн иргэн Д.Мөнхбатын хохирлыг ТӨР барагдуулах ёстой

Коронавирусийн оргил үед буюу 2020 11-р сард БНСУ-аас эх орондоо ирж, "Энхсаран" гэх сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа тус сувилалаас халдвар авсан иргэн Д.Мөнхбат анх шүгэл үлээж байсан билээ. Өөрөөр хэлбэл, тус сувилал нь эрүүл иргэдэд халдвар тарааж, түүнийгээ нуун дарж байсныг олон нийтэд ил зарласан юм. Гэвч түүнээс хойш иргэн Д.Мөнхбатад хуулийн байгууллагаас эрүүгийн болон зөрчлийн хоёр ч зүйл ангиар хэрэг үүсгэн, ял шийтгэл ногдуулсан байдаг.

"Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийг ингэж сонгон шалгаруулна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг шинээр зохион байгуулж, 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй. Тодруулан хэлбэл,Ахлах менежер /Хуучнаар газрын дарга/ 9-12 сая төгрөгМенежер /Х

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарах хуулийг хэлэлцэж байна

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Уг хууль мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 3