loader
Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвалаа

Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвалаа

Умард ба Өмнөд Солонгосын талууд нэг нэгнийхээ эргээс холгүй тэнгисийн ус руу харилцан пуужин харвасан нь түүхэнд анхны тохиолдол болжээ.

Эхлээд Умард Солонгосын талын харвасан пуужин Өмнөд Солонгосын Сокчо хотын эргээс 60 хүрэхгүй километрийн зайтай тэнгисийн усанд туссан юм.

Үүнээс хойш гурван цагийн дараа Өмнөд Солонгосын тал гурван ширхэг агаар-газар ангиллын пуужинг нисэх онгоцноос хариу харвасан нь Умард Солонгосын эргээс мөн ойролцоо зайд тусжээ.

Хоёр Солонгосыг тусгаарладаг тэнгисийн хилийн шугам NLL (Northern Limit Line) байдаг ч үүнийг Умард Солонгосын дэглэм хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Өнөөдөр Умард Солонгос нийтдээ 10 пуужинг зүүн болон баруун тэнгисийн ус руу харвасны нэг нь дээрх хилийн шугамыг 26 км давж, Сокчо хотоос зүүн зүгт 57 км зайтай тэнгисийн усанд унасан байна.

зураг
 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл энэ үйлдлийг “газар нутагт нь халдсан явдал” гэж нэрлээд хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Энэ он гарсаар Умард Солонгосын дэглэм нийтдээ 50 гаруй пуужин туршаад байна. Тэдгээрийн нэг нь Японы арлуудыг давуулж харвасан баллистик пуужин байв.

Даваа гарагт АНУ-ын цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг Өмнөд Солонгосын эрэгт ирж байрласан нь одоо үргэлжилж буй хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтын нэг хэсэг байлаа.

Өчигдөр Пёньяны эрх баригчид хэрвээ дээрх сургуулилалтаа зогсоохгүй бол “түүхэндээ хамгийн аймшигтай аюул” амсахыг АНУ, Өмнөд Солонгосын засгийн газруудад анхааруулж байв.

Үүнийг цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа гүйцэтгэх санааг илэрхийлсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна. Умард Солонгос өмнө нь зургаан удаа цөмийн зэвсэг туршсаны хамгийн сүүлийнх нь 2017 онд болсон юм.

Тагнуулын мэдээллээр бол тус улс одоо ээлжит цөмийн зэвсгийн туршилтаа гүйцэтгэх бүх бэлтгэлийг хангаад байгаа ажээ. Сүүлийн үед Ким Жон Ун зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлсэн нь өөрийн цөмийн зэвсэгтэй улсын статусыг АНУ-аар хүлээн зөвшөөрүүлж, өөрт нь оноосон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлуулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаанд оролцох иргэн, ААН-ээс төлбөр авахгүй

НЗДТГ-аас жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг.Энэ жил эдгээр худалдаа, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн захирагчийн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар доох зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.1. Төрийн болон

Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй сайн дурын ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна

"CLEAN UP-2" төсөлд сайн дурын ажилтан шалгаруулж авахаар болжээ.Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байжээ. Тухайн үед 1,700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын т