loader
Замын “Түгжрэлийн эсрэг бодлого 2022” хэрэгжиж эхлэнэ

Замын “Түгжрэлийн эсрэг бодлого 2022” хэрэгжиж эхлэнэ

Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулаар хүрээлэгдсэн хязгаарлагдмал орон зайтай. Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон олон тооны байгууллага нэг дор оршдог онцлогтой. Энэ нь хотын төв рүү чиглэсэн хэт ачаалал үүсэх нөхцөл бүрдүүлжээ. Энэ бол нийслэлийн замын түгжрэлд хүндрэл үүсгэдэг байршил, орон зайн том нөлөөлөл юм.

Үүнтэй холбогдуулан Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэтгүүлчидтэй хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээ, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.


Тодруулбал, Гол асуудал бол зохиомол түгжрэл байна. Зохиомол түгжрэл нь шүүх цагдаа, хашаа хороо, автобусны урт богино зайны эргэлт, уулзвар, барилга гэх мэт асуудлууд багтах юм. Өөрөөр хэлбэл хотын төвлөрөл гол түгжрэл үүсгэж байгаа аж.

Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар хэд хэдэн бүтцээр задалжээ. Үүнд:

1. Захиргаа

2. Хот төлөвлөлт

3. Эдийн засаг

4. Автозамын сүлжээны асуудал

5. Замын хөдөлгөөний зохион байгуулалт бүтэц

Үүнээс захиргааны шийдвэрээр иргэд болон байгууллага, төрийн байгууллага, ААН-ийг нүүлгэх шаардлага үүснэ. Энэ нь иргэдэд санхүү, эд хөрөнгийн зөрчил үүсэх нөхцөл болж байгаа юм.

Иймд УБ-ын төлөвлөлт хамгийн эхэнд бүрэн хэрэгжиж эхэлвэл үйлчилгээний тойргууд болон бүх төрийн байгууллага газруудын асуудлыг шийдэх бүрэн боломжтой.


Харин эдийн засгийн аргаар авч үзвэл:

Нийтийн тээвэр болон маршрут нь дээрх асуудлын салшгүй нэг хэсэг юм. Нийтийн тээврээр иргэдийн талаас дээшгүй хувь зорчиж эхэлвэл түгжрэл харьцангуй буурна. Мөн маршрутаар чөлөөтэй нэвтрүүлж явуулахын тулд барилга нэмж барихгүй байх шаардлагатай юм.

Автозамын сүлжээны асуудал

Гол цэгийн буюу хотын төвийн түгжрэлийг бууруулахаар хэд хэдэн гүүр барих төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн асуудлаас шалтгаалж гүүр барих төсөл гацаж байна” гэлээ.

Түүнчлэн хийх ажлаа төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүй хэмээн хоёр хуваасан. Төсөв мөнгө шаардлага багатай ч энэ онд нэн даруй хийх ёстой ажлын жагсаалтын нэг бол түгжрэлийг бууруулах ажил ба бусад холбогдох жагсаалт ажлууд удахгүй хэрэгжиж эхлэх аж. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд бол

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ДАРХАН-УУЛ АЙМАГТ УУЛЗАЛТ ХИЙВ

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модер

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна.Хуралдаанаар гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар, Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан