loader
Нөөцийн мах ирэх сард худалдаанд гарна

Нөөцийн мах ирэх сард худалдаанд гарна

Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж эхэлжээ.

Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч зохион байгуулалт хийж байгааг нийслэлээс мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т шалгуулна

Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 9-нд болох үйл явдлын тойм:10.00 цагт:Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.10.00-13.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн болон Ёс зүй, сахилга хариуцлагын бай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиот

Улаанбуудайн хураалт 92 хувьтай үргэлжилж байна

Улсын хэмжээнд (11 дүгээр сарын 01-ний байдлаар) 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа хураажээ. Үүнээс:305.4 мянган га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай,19.2 мянган га-гаас 208.8 мянган