loader
Улсын Гуравдугаар Төв эмнэлэг “Чанартай гүйцэтгэл-бодит бүтээмжийн жил”-ийн үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг “Чанартай гүйцэтгэл-бодит бүтээмжийн жил”-ийн үр дүнгийн тайлангийн хурлаа зохион байгууллаа

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн хамт олон 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, амжилт бүтээлээ нэгтгэн дүгнэж, байгууллагын тайлангийн хурал болон хамт олнынхоо дунд оны шилдэгийн шилдэгүүдээ тодруулах хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус эмнэлгийн хамт олон 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн зорилтын хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO9001:2015 стандартын шаардлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлж, төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ болох амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, сувилахуй, эм зүй, эмнэлгийн халдвараас сэргийлэх болон эмнэлгийн хоол үйлдвэрлэл зэрэг эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээний чиглэлд үл тохирлын тохиолдолгүйгээр үнэлэгдэн, 9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ.

Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системтэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратегийн худалдан авалт, зардлын үр ашгийг сайжруулах зорилгын хүрээнд байгууллагын хэмжээнд 2022 оныг “Чанартай гүйцэтгэл – Бодит бүтээмжийн жил” болгон зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилттэй уялдуулан
  • Нийт эмч, эмнэлгийн ажилчдын албан тушаалын үндсэн цалинг 2022 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор баталсан цалингийн доод хэмжээнээс 40 хувиар нэмэгдүүлсэн;
  • Эхний 11 сард эрүүл мэндийн даатгалын гэрээний гүйцэтгэлийг бүрэн хангаж ажилласан 784 ажилтанд гурав хүртлэх сая төгрөг буюу нийт 2,1 тэрбум төгрөгийн урамшуулалт цалинг Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид ажлын үр дүн, гүйцэтгэлээр мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2022 онд ажлын гүйцэтгэлийн үр дүн 80 хувь ба түүнээс дээш хувиар үнэлэгдсэн давхардсан тоогоор 2745 ажилтанд 1,3 тэрбум төгрөгийн үр дүнгийн мөнгөн урамшуулал;
  • Засгийн газрын 2019 оны 202 дугаар тогтоолоор баталсан “150 мянган айл-орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд эмч, ажилчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “УГТЭ-ийн эмч ажилтанд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” батлан нийт 20 ажилтанд тус бүр 40 сая төгрөгийн байрны урьдчилгаа төлбөр;
  • 12 дугаар сард нийт ажилтнууддаа 13 дахь сарын бүтэн цалинг нэмэлтээр тус тус олгож, бодит бүтээмжийн жил болсон дүүрэн амжилтаар хуучин оноо үдэж байна.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг шилжүүлэн авчирна

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан холбогдуулан холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэг хэрэгжүүлэх аж. Манай улс дэлхийн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах 36 төрлийн гэрээ байгу

Меган Трейнор хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа зарлав

Меган Трейнор болон түүний нөхөр поп од Дарил Сабара нар 2 настай Райли нэртэй хүүтэй билээ.Тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа мэдэгдэв. Трейнор 29 настай бөгөөд "Би жирэмсэлж чадсандаа

СОЁЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН

Соёлын сайдын багцад 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй барилга байгууламжид Соёлын яамны Хөрөнгө оруулалтын хэлтэс, Барилгын хөгжлийн төвтэй хамтран захиалагчийн техник хяналтыг бодитоор хэрэгжүүлэн орон нутагт шат дараатайгаар ажиллаж байна.