loader
Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэг, замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан М, цагдаа О нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэнээс хахууль авсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд  хууль бусаар халдах 2 гээд нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээллээ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.Нийслэлд

Мишээл экспо худалдааны төвийн “Food Street“-д ГАЛ ГАРЧ шатжээ

Мишээл экспо худалдааны төвийн "Food Street"-д ГАЛ ГАРЧ тухайн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 06.31 минут орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт