loader
Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол өнөөдөр 13:00 цагт явагдана.

Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримтыг оруулах юм.

НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал,

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг,
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг,
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авна.

Өнгөрсөн сард тохирлоор нийт 36,499 азтан тодорч байв. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын буцаан олголтыг 1-р сарын 28-наас шилжүүлнэ

Татварын ерөнхий газар 2022 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас шилжүүлж эхлэхээр ажиллаж байна.Тус газраас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татварууд

605,646 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 153,448,967 төгрөгийн үнийн дүн бүхий 605,646 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БУРГАСТАЙ-ЛАОЕМЯО АВТО ЗАМЫН БООМТЫГ НЭЭН АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.