loader
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс "Авто зогсоол" ашигласны ТӨЛБӨР-ийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс "Авто зогсоол" ашигласны ТӨЛБӨР-ийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.

Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарчээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх хэмжээ

 Цаг

0-1 цаг

/Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг3 дахь цаг4 дэх цаг4 дэх цагаас хойш
Үнэ тариф (төгрөг)1,0001,5002,0004,500цаг тутам 4,500
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол ulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаяг руу илгээх боломжтой.
зураг
 

Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэв.

 

Эх сурвалж: НССОНХГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мал вакцинжуулах нэрээр 778 мянган ам.доллар завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.Үүнээс,Эрүүл мэндийн х

Ирэх сарын 8-ныг хүртэл зөгийн тооллого хийнэ

Хөдөө Аж Ахуйн (ХАА) 2022 оны ээлжит тооллого тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус тооллогодМал аж ахуйГазар тариаланОйн аж ахуйАн агнуурЗагасны аж ахуй үйлдвэрлэл эрхлэгч өрх, аж ахуйн нэгжүүд хамрагд

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөл