loader
Чех улсаас 3.2 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ

Чех улсаас 3.2 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ

Манай улс Чех улс руу энэ оны эхний 10 сарын байдлаар 19.42 мянган ам.долларын сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ. Харин импортоор 3.2 сая ам.долларын тээврийн хэрэгсэл, сэлбэг, эд анги, том оврын автомашин, цахилгаан бараа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан байна.

Энэ талаар МҮХАҮТ-д болсон Монгол-Чехийн бизнес уулзалтын үеэр мэдээллээ. Уулзалтаар хоёр тал цаашид худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэхээ илэрхийлсэн юм. Ингэснээр хоёр орны бизнес эрхлэгч нарт хамтын ажиллагааны боломжийг нээж өгнө гэдгийг тодотголоо.

Бизнес уулзалтыг хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Чех улсын ЭСЯ, МҮХАҮТ, Чехийн Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан юм. БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Монгол, Чех улс найрсаг, хамтын ажиллагаатай орон гэдгийг тодотгож, худалдаа, тээвэр логистик зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаа ямар нэгэн саад тотгор, асуудалгүй үргэлжилж байгааг тэмдэглэсэн юм.

Тэгвэл БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны Ашигт малтмалын бодлогын хэлтсийн дарга Ярослав Райф Монгол Улстай олон талаар хамтран ажиллах боломжтойг дурдав. Тухайлбал түүхий эдийг олборлох, боловсруулах, нөхөн сэргээлтэд Чехийн өндөр технологиудыг ашиглах боломжтойг онцоллоо. Бизнес уулзалтад Чехийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, тээвэр логистик, химийн салбар, архитектор зураг төсөл, нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгийн системийн хөдөлгөөний хяналтын системийн үйлдвэрлэгч, барилга бүтээн байгуулалтын төслийн зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, хүний нөөц, экспортын даатгал зэрэг салбарын 10 аж ахуй нэгж, Монголын талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрчим хүчний оргил ачаалал 56 МВт-аар өсчээ

Эрчим хүчний системийн нэгдүгээр сарын 30-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1372 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63 МВт-аар, импорт 56 МВт-аар тус тус өссөн байна.Халаалтын радиаторт дулаан өгөлтийг т

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дөрөв дэх өдөр 59 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох ба

"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө г