loader
Контакт линз зүүхэд юуг анхаарах вэ?

Контакт линз зүүхэд юуг анхаарах вэ?

Өсвөр насны охидоос авхуулаад ажил хэрэгч бүсгүйчүүд ч гоёлын линзийг гоо сайхны дэглэмийнхээ нэг хэсэг болгоод буй. Гэвч контакт линзийг тогтмол хэрэглэснээр нүдний чийглэг байдал алдагддаг байна. Улмаар нүд хуурайших хам шинж үүсэх шалтгаан болдог. Нүд хуурайшсанаар аргах, торох, гаднын биет нүдэнд орсон мэт мэдрэмж төрөх, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээс үүдэж нүд гэмтэх, холын хараа муудах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Иймд контакт линз зүүхдээ анхаарах дараах зөвлөмжийг хүргэж байна.

Линз зүүх хугацааг анхаарах
Контакт линзний заасан хугацааг анхаарч хэрэглэх. Жишээлбэл 24 цаг, нэг сар, гурван сар, зургаан сар, нэг жилийн линз гэх олон сонголтуудтай тул та тухайн заасан хугацаанд хэрэглэх шаардлагатай. 

Өдрийн линзний хэрэглээг хэтрүүлэхгүй байх
Линзийг өдөрт найман цагаас хэтрүүлэхгүй зүүх шаардлагатай. Учир нь өдөрт зүүх хугацааг уртасгаснаар нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээхэд нөлөөлдөг. Мөн хэт удаан зүүснээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдах эрсдэлтэй.

Эрүүл ахуйн дэглэмийг баримтлах
Линз хэрэглэх үедээ гараа тогтмол угаах, уусмалаа тогтмол шинэчлэн, эрүүл ахуйн дэглэмээ сайтар сахих шаардлагатай. Мөн усанд линзтэй орох нь усаар дамжин амёб- нэг эст биет эвэрлэгийг халдварлан өвчлүүлэх маш том эрсдэлтэй байдаг. Иймд усанд орохдоо линзийг авч зориулалтын шингэнд хийж хадгалах нь чухал. 

Хиймэл нулимс хэрэглэх
Контакт линз хэрэглэдэг бол хиймэл нулимсыг хоёр цаг тутам дусааж, хэвшээрэй. Ингэснээр нүдний нулимсан бүрхүүлийг чийглэг байдлыг нэмэгдүүлдэг.

Эмчид хандах
Линзнээс болж зовхины үрэвсэлтэй болох магадлал өндөр. Зовхины үрэвсэл гэдэг нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлдэг аж. Хэрэв таны нүд хорсож, улайх шинж тэмдэг илэрвэл яралтай эмчид хандах шаардлагатай. 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМБ-уудын удирдлагатай шуурхай хурал хийлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Тө

Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй БШУЯ-ныхан танилцлаа.Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн BA5 ви

БНСУ руу эмчилгээний шугамаар зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөхийг хүсэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харил