loader
МАНАЙ УЛСЫН ГАДААД ӨР ЭДИЙН ЗАСГААСАА 2.2 ДАХИН ИХ БАЙНА

МАНАЙ УЛСЫН ГАДААД ӨР ЭДИЙН ЗАСГААСАА 2.2 ДАХИН ИХ БАЙНА

Манай улс ирэх оны төсвөө батлахдаа шинээр нэмж өр тавихгүй, өмнөх жилүүдийн өр төлбөрүүдээ хагаслаж, мөн шинээр бүтээн байгуулалт эхлүүлэхгүй, өмнө эхэлсэн ажлуудаа дуусгах чиглэл барьж байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд монгол улсын гадаад өр зээлтэй холбоотой асуудал яригддаг. Энэ асуудалтай холбогдуулан ҮСХ-оос тодрууллаа.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа:

Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд "Монгол Улсын гадаад өр замаа алдлаа, хүүхэд төрөнгүүтээ өрөнд орж байна, өрхөд ноогдох өр 30 сая төгрөг давлаа" гэж шагшрах хүмүүс олон боллоо. Үүнийг тодорхой тайлбарлах нь зүйтэй.

1. Манай улсын гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.долларт хүрсэн нь санаа зовох хэмжээнд хүрсэн өндөр дүн үү гэвэл тийм. Учир нь гадаад өрийг эдийн засагтай харьцуулахад 2.2 дахин том болсон байгаа. Энэ нь ижил төстэй орнууд дунд бид хамгийн өндөртөө орж байгаа хэрэг.

2. Тэгэхдээ гадаад өрийн бүтцийг бид харах хэрэгтэй. Одоо байгаа 33.3 тэрбум ам.долларын өрийн 9.2+2.5 тэрбум нь буюу 11.7 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Төв банкны буюу Монголын төр/татвар төлөгчдийн хариуцах хэсэг. Харин хамгийн том хэсэг нь буюу 12.1 тэрбум нь хөрөнгө оруулагчийн зээл буюу Оюутолгой ХХК, Энержи Ресурс гэх мэт компаниудын гадаадад байдаг толгой компаниасаа авсан зээл байгаа юм. Харин  8.1 тэрбум нь бусад Монголын аж ахуйн нэгжүүдийн зээл. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Төв банкнаас бусад гадаад өрийг тухайн төсөл, аж ахуйн нэгж хариуцна гэсэн үг.

3. Эцэст нь хэлэхэд бидэнд валютын хуримтлал байдаггүй, иймд аливаа том төсөл хөтөлбөр хийхэд гадаадын зээл зайлшгүй хэрэгтэй болно. Тэгэхээр өр зээлээ бид зөв зарцуулж байна уу, энэ нь эргээд улсын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж чадаж байна уу гэдэг л хамгийн чухал үзүүлэлт. Дээрээс нь цаашид орж ирж байгаа зээлийн доллар болгоноос аль болохоор олон центийг дотооддоо үлдээхийн тулд яах ёстой вэ гэдгээ зөв тооцоолох ёстой гэсэн үг. Үүнд татвар, төсөв, мөнгө, ханш, хүү, хөрөнгө оруулалтын цогц бодлого хэрэгтэй болно” гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн бар

Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 20 цаг 53 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

"АмЧам Монголиа" байгууллагын энэ сарын уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд боллоо.АНУ-ын төрийн департаментаас жил бүр гаргадаг